Үйлчилгээний Нөхцөл


Хүргэлтийн үйлчилгээний нөхцөл

Нэг. Ерөнхий зүйл

1.1 Энэхүү вэб сайтын үйлчилгээг ашигласнаар манай www.rascalandfriends.mn хүргэлтийн  үйлчилгээний нөхцөлийг хүлээн  зөвшөөрсөнд тооцогдох болно.

1.2 Бүртгэлтэй үйлчлүүлэгчийн  хувийн  мэдээллийг нууцлаж зориулалтын бусаар  ашиглахгүй, бусдад  дамжуулахгүй хадгална.

Хоёр. Бараа захиалга, хүргэлт

2.1 Захиалга авах хэлбэр :

  • Захиалгын утас: 7575-1515
  • Вэб хуудас - rascalandfriends.mn сайтаар тус тус захиалга авна.
    • Хүргэлтийн захиалгын утас Даваа-Баасан гарагт 9:00-17:00 цагийн  хооронд захиалга хүлээн авна.
    • Даваа – Бямба гарагт Хотын A, B бүсэд хүргэлт үнэгүй. /7 буудал, Зайсан, 5-н шар, Ботаник, Толгойт, Салхит, Нисэх/
    • Тухайн өдрийн 09:00-17:00 цагийн хооронд баталгаажсан захиалгын хүргэлт маргааш өдрийн 12:00 – 22:00 цагийн хооронд хүргэлт хийгдэх болно.
    • Хүргэлтийн маршрутаас шалтгаалан очих цагийг нарийн тодорхойлох боломжгүй.
    • Захиалгын ажилтан үйлчлүүлэгчээс живхний төрөл, тоо ширхэг, хаяг байршил,төлбөр төлөх хэлбэр холбогдох утасны дугаар зэрэг мэдээллийг авна.
    • Захиалгын ажилтан үйлчлүүлэгчээс тодруулах зүйл гарвал захиалга өгсөн утсаар холбогдох тул утсандаа заавал хариу өгөх.
  • Хүргэлтийн бүсчлэл:
  • Хотын A, B бүсэд хүргэлт үнэгүй. /7 буудал, Зайсан, 5-н шар, Ботаник, Толгойт, Салхит, Нисэх/
  • Хөдөө орон нутгийн автобус болон замын унаанд хүргэж өгөөд 50.000₮-с дээш захиалганд хүргэлт үнэгүй, 50.000₮-с доош захиалганд хүргэлтийн төлбөр 3000 төг бөгөөд замын унааны хүргэлтийн  төлбөрийг захиалагч хийнэ.
  • Долоо хоног бүрийн Лхагва гарагт хөдөө орон нутгийн замын унаанд хүргэж өгөөд хүргэлтийн төлбөр авахгүй – /Үйлчлүүлэгч өмнөх өдрүүдэд нь захиалга өгч баталгаажуулсан байна. /

    Гурав. Барааны үнэ, төлбөр  тооцоо

    3.1 Хүргэлтийн захиалганд НӨАТ-н сугалаатай баримт олгогдоно.   

    3.2 Төлбөрийн хэлбэр:

    Зөвхөн ДАНСААР төлбөр тооцоог хийх боломжтой.

    - Дансаар төлбөрөө шилжүүлэх тохиолдолд дараах банкны дансаар төлбөр тооцоог  хийсэн байна. Хэрэв  хүргэлтийн  төлбөр  төлөх  бол живхний үнэ дээр  нэмж төлбөрийг  хийнэ. /Хүргэлтийн  үйлчилгээнд-НӨАТ-тэй баримт олгоно./

    • ХААН банк  Брикланд ХХК   512 405 0160 тоот данс   /Гүйлгээний утга дээр захиалгын 4 оронтой дугаарыг, утасны дугаарын хамт заавал бичиж төлбөрийг шилжүүлэх /

     

    Дөрөв. Буцаалт ба төлбөр тооцоо

    • Хүргэлт эхлэхээс өмнө төлбөрөө шилжүүлсэн боловч худалдан авалтаа цуцлах бол 7575-1515 дугаарын утсаар мэдэгдэн цуцална.- Төлбөрийг ажлын 3 хоногт багтаан 100% эргүүлэн шилжүүлнэ.
    • Хүргэлтээр очсон живхийг авахгүй буцаах, өөр төрлийн размераар солих бол / живхний уут сав бүрэн бүтэн, шинээрээ байх тохиолдолд/ - өөр төрлийн размераас сонгож дахин худалдан авалт хийх эсвэл төлбөрийг ажлын 3 хоногт багтаан буцаан шилжүүлнэ. Энэ тохиолдолд худалдан авагч нь хүргэлтийн зардал болох 3,000 - 5,000 төгрөгийг нэмж төлөх буюу суутгуулна.
    • Худалдан авсан бараагаа цуцлах, буцаах солих болон 4.1; 4.2-р заасан тохиолдлуудад банкны шимтгэлийг хэрэглэгийн төлбөрөөс суутгана.